YAMAHA TÉNÉRÉ 700 Монгол Жолоочийн Иж Бүрэн Гарын Авлага

2026

💡 Яагаад энэ номыг авах хэрэгтэй вэ? Монголын замын нөхцөл, цаг агаар, хэрэгцээнд бүрэн нийцсэн мэдээлэл гадаадын сайтуудад байдаггүй. Та анхан шатны аялагч бол алхам алхмаар зааварчилгаа авч, туршлагатай бол мэргэжлийн зөвлөгөөнүүдээс суралцах боломжтой.

15,000

Татаж авах файлууд (1)

TENERE 700 ЦАХИМ НОМ.pdf

4.17 MB

Гарын авлагад хэчнээн үг бичсэн ч бодит мэдрэмжийг дүрслэн хэлэхэд хэцүү. Нарны шарлалд алтлагдан гялалзах элсний дэлгэр тал, аравдугаар сарын шөнийн жавар хүйт, хад асгыг цавчин гарах мотоциклийн дэгдэлт, эдгээр нь зөвхөн биеэр мэдрэх л юм.

Yamaha Ténéré 700 нь хэт олон электроник систем биш, хэт хүнд биш, хэт их амлалт өгдөггүй, харин бодит газраар явах дуртай жолоочид зориулж зохион бүтээгдсэн байдаг. Говийн шороон замд, Хангайн өвслөг давааны бэлд, тал нутгийн шар уснаас гол гатлахад энэ мотоцикл нэг л зарчмаар хариулдаг: ЧАДНА.

Энэхүү гарын авлагыг бичих болсон шалтгаан нь энгийн. Монгол жолооч хүн Ténéré авах гэхэд ямар тусламж байдаг вэ? Гадаадын сайтаас унших нь заримдаа ойлгомжгүй, орчуулгын алдаатай байдаг. Манай замын нөхцөл, манай цаг агаар, манай хэрэгцээг харгалзсан мэдээлэл огт байхгүй ажгуу. Тийм учраас Silk Road Adventure Riders Club Mongolia-ийн гишүүд нэгдэн энэ номыг гарган тавилаа.

Энд байгаа мэдлэг нь ном сурах бичгийн онол биш. Говийн элсэнд шигдсэн, Хөвсгөлийн нойтон шаварт хэвтсэн, Алтайн салхинд нүд аниад явсан хүмүүсийн туршлагаас гарсан зөвлөгөө юм. Алдаа гаргасан, засварласан, дахин явсан,тэр бүхэн энд байна.

Та анхан шатны аялагч бол энэ ном танд жолоодлогын техникийг алхам алхмаар заана. Туршлагатай жолооч бол хэдэн зөвлөгөө танд тустай байж мэдэх юм. Харин аль ч тохиолдолд нэг зүйл мартаж болохгүй: хамгийн сайн бэлтгэл бол явах явдал.