KTM 890 ADVENTURE R МОНГОЛ ЗАМЫН ГАРЫН АВЛАГА

2026

Монгол орны эрс тэс уур амьсгал, даваа гүвээ, говь хангай хосолсон замаар аялахад зөвхөн сайн мотоцикл байгаад хангалтгүй. Харин түүнийг ямар ч нөхцөлд бүрэн удирдаж, арчилж сурах нь хамгийн чухал юм.

15,000

Татаж авах файлууд (1)

KTM890_МОНГОЛ_ЗАМЫН гарын авлага 2026.pdf

819.54 KB

Silk Road Adventure Riders Club Mongolia-аас мэргэжлийн мото аялагчдын олон жилийн туршлага дээр үндэслэн бэлтгэсэн энэхүү цахим ном танд дараах боломжуудыг олгоно:

Техникийн нарийн тохиргоо: Монголын элс, хайрга, чулуурхаг замд зориулсан амортизатор болон дугуйн даралтын тусгай хүснэгт. ✅ Электрон системийн нууц: MTC болон ABS-ийг хэзээ, ямар горимд тохируулах, элс болон гол гатлахад хэрхэн ашиглах зааварчилгаа. ✅ Монгол нөхцөл дэх засвар: Тоос болон халуунд хөдөлгүүрээ хэрхэн хамгаалж, агаар шүүгч, гинж, радиаторыг хэдэн км тутамд арчлах практик зөвлөгөө. ✅ Аюулгүй жолоодлогын техник: Хайрга болон элсэн дундуур жолоодох биеийн зөв байрлал, гол гатлах үеийн арааны сонголт.


🛠 Энэхүү гарын авлагад багтсан шинэчлэлтүүд:

  • Шатахуун муутай газар явахад шаардлагатай нэмэлт шүүлтүүр болон бэлтгэл.
  • Хайрга замын толгодын орой дээрх эрсдэлээс сэргийлэх тактик.
  • Говийн тоос болон радиатор халалтаас сэргийлэх нарийн заавар зэрэг орсон.