ГАНЦААРАА АЯЛАГЧИЙН ГАРЫН АВЛАГА SOLO RIDER

2026

Монголын өргөн уудам тал, говийн элс, уулын даваа, голын гарц, сүлжээгүй хээр тал… Энэ бүхнийг ганцаараа туулахад зөвхөн зориг хангалтгүй. Мэдлэг, бэлтгэл, зөв шийдвэр хэрэгтэй. Тиймээс Silk Road Adventure Riders Club Mongolia-оос мото аялагч бүрт зориулан энэхүү гарын авлагыг бэлтгэлээ.

15,000

Татаж авах файлууд (1)

SOLO_АЯЛАЛ ГАРЫН АВЛАГА.pdf

771.82 KB

Энэ ном бол зүгээр нэг уншаад өнгөрөх аяллын тэмдэглэл биш. Харин Монголын замд ганцаараа явах үед танд тулгарч болох бодит нөхцөл бүрд хэрэг болох аюулгүй байдлын, техникийн, сэтгэл зүйн, аяллын практик гарын авлага юм.

📌 Та энэ номоос:

✅ Ганцаараа аялахын давуу тал, сэтгэл зүйн бэлтгэл

✅ Ядрал, айдас, эрсдэлтэй мөчид зөв шийдвэр гаргах арга

✅ Мотоциклоо аяллын өмнө хэрхэн бэлтгэх

✅ Унасан мотоциклоо ганцаараа босгох техник

✅ Хээр дугуй нөхөх, гинж тохируулах, зайлшгүй засвар хийх мэдлэг

✅ GPS, оффлайн газрын зураг, гэр бүлийн холбооны 24 цагийн дүрэм

✅ Гол гатлах, элс шавар туулах, уул даваа уруудах соло техник

✅ Ачаа баглалт, шатахуун, ус, хоолны зөв тооцоолол

✅ Аюулгүй буудал сонгох, хээр хонох соёл

✅ Аялалд гарахын өмнөх бүрэн checklist гэсэн зайлшгүй мэдлэгүүдийг авах болно.